logo
МХЕГ-ын шинэ даргаар М.Ням-Очирыг томиллоо

МХЕГ-ын шинэ даргаар М.Ням-Очирыг томиллоо

2013/06/28
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсныг хэн бүхэн мэднэ. МХЕГ-ыг тарааж, мэргэжлийн яам агентлагийнх нь дэргэд хуваарилна гэсэн яриа нэг хэсэг тарж байгаад намжсан. Одоогоор тус байгууллагад бүтцийн шинэчлэл хийх эсэх нь тодорхойгүй байна. Өчигдрийн байдлаар  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг албан ёсоор томилжээ. Тус байгуулллагын шинэ даргаар М.Ням-Очирыг томиллоо. Тэрээр НМХГ-ын дэд дарга, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэгэн аж. Өчигдрөөс түүнийг албан ёсоор томилон, ажлыг нь өгчээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш