"Тамирчдын өдөр"-ийг маргааш буюу энэ сарын 29-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахтай холбогдуулан хотын төвийн зарим замыг маргааш 09.00-11.00 цагийн хооронд хаахаар болжээ. Тодруулбал, маргааш болох бүх нийтийн гүйлт нь Сүхбаатарын талбай - Төв шуудан - Чингисийн өргөн чөлөө /Төв номын сан/ - Энхтайваны гүүр - Гандигийн гудамж - 40 жилийн өндөрлөг гэсэн маршрутаар болох тул өглөөний цагаар энэ хэсгийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.