Өнөөгийн дижитал техник, технологиийн ертөнцөд амьдарч байгаа залуучуудын хувьд Текст Мессеж бичиж уралдах нь бараг спорт болжээ. Баримтат кино бүтээгчид Текст Мессеж бичих үндэсний уралдааныг сурвалжилж, түүгээрээ кино бүтээж байна. Хамгийн хурдан, үг үсэг, цэг таслалын алдаагүй мессеж бичсэн нь 50 мянган доллараар шагнуулах юм байна. Бичгийн хэлэнд хүлээн зөвшөөрөгдсөн ямар ч хүн уншаад ойлгох товчлолуудыг ашиглаж болно. Кинон дээр гарч байгаа хүүхдүүд тэмцээнд орохынхоо өмнө зөв хурдан бичих дасгал сургууль хийдэг. Бид чинь шал өөр ертөнцөд амьдарч байна шдээ. Тэгээд ч Мессеж бичих уралдаан нь хүүхэд залуучуудыг зөв бичгийн дүрэмд сургадаг гэж баримтат киноны найруулагч ярьсан байна. 10 жилийн сурагчдын 80 хувь нь ярихын оронд байнга мессеж бичдэг. Хагас хувь нь өдөр болгон мессеж бичдэг гэсэн судалгаа гарсан байна. Тэд харахгүйгээр ч бичиж чаддаг байна. “
Бид кинондоо нэг охиныг онцолж оруулсан. Тэр охин бараг унтаагаараа мессеж бичдэг охин байсан. Жишээ нь охин утсаа вибратор дээр нь тавиад толгойн дээрээ тавиад унтаад өгнө. Бззз... Бззз... гэж вибратор нь дуугарахаар нь утсаа авч хариу мессеж биччихээд буцаад унтаад өгнө. Хэдэн минутын дараа хэд дахин энэ үйлдэл давтагдана. Бид харчихаад хонгор минь террористуудыг байцааж, тарчлаан зовоохын тулд иймэрхүү арга хэрэглэдэг байх. Гэтэл чи өөрийгөө ингэж зоцоож байх юм гэж хэлсэн. Уг нь бол ядах юмгүй хурдан хариу бичиж, ажлаа амжуулж байгаа юм л даа” гэж туслах найруулагч ярьсан байна. Баримтат кино бүтээгчид одоогийн залуучууд мэдээллийн технологийн шинэ зуунд амьдарч байгааг ухааран хүлээн зөвшөөрч кино хийхээр шийдсэн нь энэ юм байна.
Shuum.mn