Монголын драмын урлагт түүний авьяас билгээр дутах юм шиг орон зайгаа батжуулж, үлдээж чадсан, чадаж яваа олон хатагтай бий. Тэднээс нэг үеийнхэн гэгддэг МУГЖ И.Одончимэг, СТА Энхтуул, Ч.Өлзийхүү, А.Ундармаа, Ж.Оюундарь нар өөрийн эрхгүй өнгө төрх, авьяас чадвараараа ялгардаг. Харин МУГЖ И.Одончимэг, СТА Энхтуул хоёр нэг ангийн гэдгээрээ илүү дотночилдог бөгөөд үе үехэн, сэм сэмхэн бага залуу оюутан цагаа дурсан хөөрдөг гэсэн. Одоогоор гавьяат Одноо хэнз үрийн зулай үнэрлэхээр хүлээж буй бол Энхтуул Германд гэр бүлийн жаргалд бялуураад наашлах төлөвгүй байгаа сурагтай.
Алаг нүдэн Одноо саяхны дурсамж хөтөлсөн телевизийн нэвтрүүлгээр оюутан ахуйн паянгаас хууч хөөрөв. Анх СУИС-д шалгалт өгөхөөр ээжээсээ хөтлөн оччихоод хацар гоо, өндөр чамин охидыг хараад сүрдэж, буланд нуугдаж, ээлжээ хүлээж. Эсрэг буланд нь улаан хацартай өндөр охин мөн л эмээсэн маягтай нугдайн зогсож байв. Одноо “энэ бид хоёр л энд илүү байна даа. Би ч яахав. Тэр одоо эртхэн явмаар юм” гэх голонгуй бодол өвөртөлсөөр шалгалтаа өгч тэнцжээ. Тухайн үед 450 гаруй охид өрсөлдөж, тэднээс зөвхөн 2-ийг нь авах ёстой учиртай байтал алаг нүдэнд ад үзэгдсэн улаан хацарт Одноо хоёр тэнцсэн байсан гэнэлээ. Харин гавьяат маань Доржсамбуу агсанд тоогдтолоо гурван удаа будилж, ээрч муурч байж конкурсны ард гарсан аж.
Ш.Булга www.shuum.mn