logo
Хуульчдын өдрийг тэмдэглэнэ

Хуульчдын өдрийг тэмдэглэнэ

2013/06/28
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор "Хуульчдын өдөр"-ийг тэмдэглэхээр болсон юм.

"Хуульчдын өдөр"-ийг тохиолдуулан Монголын хуульчдын өнөөгийн нийгмийн үүрэг, тавигдаж буй шаардлага, үнэлгээ, нэр хүнд, бахархал болон шинэ ёс зүйн талаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд ярилцах, санал бодлоо солилцох зорилготой хүндэтгэлийн үйл ажиллагааг Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2013 оны 6 дугаар сарын 28-ны Баасан гарагт "Хуульчдын танхим"-д зохион байгуулах гэж  байна.

Мөн "Хуульчдын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2013 оны зургаадугаар сарын 28-нд Хууль зүйн яам түүний харьяа агентлаг байгууллагууд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадаах талбайд 11.00-18.00 цагийн хооронд иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөгт эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, хууль, эрх зүйн номын хямдралтай худалдаа, эрх зүйн мэдээллийн нугалбар хуудас үнэгүй тараах зэрэг олон үйл ажиллагаа багтаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш