logo
Дэлхийд алдартай Би Эйч Пи Биллитон компанийг авилгын хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ

Дэлхийд алдартай Би Эйч Пи Биллитон компанийг авилгын хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ

2013/06/29
Дэлхийн уул уурхайн хамгийн том акулуудын нэг болох Би Эйч Пи Биллитон компанийг Бээжингийн Олимпийн наадамтай холбоотой авлигын эсрэг хуулийг зөрчсөн эсэхийг тогтоох байгууллагуудад холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн байна.
Австралийн Мельбурн хотод байрлах энэхүү компаниас э-мэйлээр ирүүлсэн мэдэгдэлдээ “засгийн газрын ажилтнуудтай холбоотой авлигын эсрэг хуулиудыг зөрчсөн гэх нууц мэдээллүүдийг холбогдох байгууллагад гаргаж өгсөн” гэжээ.
“Би Эйч Пи Биллитон компани нь гадаад улс орны ажилтнууд, ялангуяа 2008 оны Олимпийн арга хэмжээний ивээн тэтгэх үйл ажиллагааны хүрээнд Хятадын өндөр албан тушаалтнуудтай холбоотой хээл хахуулийн хэрэгт холбоотой хэмээн АНУ болон Австралийн засгийн газрын холбогдох байгууллагууд сэжиглээд байгаа юм” хэмээн Австралийн “The Age” сонинд мэдээлжээ. Австралийн Холбооны цагдаагийн газар 2011 онд хаагдсан байсан энэхүү хэргийг дахин шалгахаар 2 дугаар сард баримтыг задалсан юм.
Тус компаниас мэдэгдэхдээ “2009 онд энэ хэрэгт АНУ-ын Үнэт цаас, арилжааны хорооноос тавьсан асуултуудад хариулах үеэс л энэ хэрэгтэй холбоотой дотоод мөрдөн байцаалтын ажил явагдсаар байна. Дотоод мөрдөн байцаалт явагдаж байгаа энэ үед холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, мөрдөн байцаалттай холбоотой баримтуудад тайлбар өгч ажиллаж байна” хэмээв. Энэ үед ямар үйл явдал болохыг урьдчилан тааварлах боломжгүй юм.
Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хорооны хэвлэлийн төлөөлөгч Трой Даниал энэ хэрэгтэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийхээс татгалзсан юм. Мөн тус улсын Холбооны цагдаагийн байгууллага ч ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш