Авлигатай тэмцэх газар (АТГ) 2013 оныг Авлигын эсрэг жил болгон зарласан билээ. АТГ-аас сайд Э.Эрдэнэжамьяаныг авлигын мөрдөн шалгах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон хэмээн буруутгаад байсан бөгөөд хэргийг Нийслэлийн Прокурорт шилжүүлсэн байна. Мөн ”Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбишийг шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Түүнийг 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг машин, чанарын шаардлага хангахгүй дугуй зэргийг эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компанид худалдан авсан хэрэгт буруутгаад байгаа юм.
Үүнээс гадна Улаанбаатар хотын Засаг дарга асан Т.Билэгтийн хэрэг. АТГ-аас АНУ-д цагаачлах хүсэлт гаргаад байгаа Т.Билэгтийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Үүнээс гадна Улаанбаатар хотын Засаг дарга асан Т.Билэгтийн хэрэг. АТГ-аас АНУ-д цагаачлах хүсэлт гаргаад байгаа Т.Билэгтийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.