Трансперэнси Интернэшнл олон улсын байгууллага 8 дахь удаагийн Дэлхийн авлигын хэмжүүр /Global Corruption Barometer/ судалгааны тайлангийн үр дүнг 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр зарлахаар болоод байна. Энэ жилийн судалгаа нь урьд өмнө явагдаж байсан судалгаанаас өргөн хүрээг хамарсан буюу 107 улсын 114000 иргэдийг хамруулан явуулсан байна.
Дэлхийн авлигын хэмжүүр судалгаагаар тухайн улс дахь авлигын түвшин өссөн эсэх болон ямар институцэд авлига хамгийн их байгаа талаар иргэдийн төсөөллийг судалдаг юм. Мөн түүнчлэн сүүлийн 12 сарын хугацаанд хээл хахууль өгсөн бол хэнд өгснийг нь судалдаг юм.
Судалгааны тайланг Англи, Франц, Араб, Орос, Испани хэлээр гаргана гэж тус байгууллага мэдэгдлээ.