Харилцааны хүртэхүйн судалгаанд нийт оролцогчдын 7% нь мэдээллийг дуу хоолойн өнгөөр хүртэж байсан бол 38% нь хэл яриа болон үгсийн сонголтоос, 55% нь сэтгэлийн болон биеийн хөдөлгөөн тухайлбал, гар хөлийн байрлал, дохио зангаа орон зайн байрлал зэргээр хүртдэг нь илэрчээ.
Харилцаанд биеэ хэрхэн авч явах вэ?
Байгалиас заяасан харилцааны авьяастай хүмүүс
Бусдаас дутуугүй харилцагч гэж өөрсдийгөө үздэг боловч харилцааг шинжлэх ухааны үндэстэй авч үздэггүйн улмаас ур чадвараа бүрэн ашиглах талаар дутмаг хүмүүс
Өөрт байгаа харилцах авьяас чадварыг бүрэн нээж чадахгүй байгаа хүмүүс багтдаг
“Хамгийн тэнэг болон хамгийн ухаантай хүмүүсийг сургахад хэцүү” гэсэн Күнзийн сургааль байдаг. Харилцаа нь хоёроос доошгүй талын оролцоог шаардах ба эдгээр талуудын харилцан ойлголцлын үндсэн дээр явагдана. Гагцхүү хэн нэгний алдаанаас үл ойлголцол бий болдог учир бид хэн алдаа гаргасан тухай бус харин ямар нийтлэг үл ойлголцлууд байдаг талаар дэлгэрэнгүй тайлбарлая.
ЯМАР УЧРААС ХҮМҮҮСИЙН ХАРИЛЦААНД АЛДАА ГАРДАГ ВЭ?
Хүний бодол санааг унших гэсэн аливаа оролдлого нь бидний төсөөлснөөс илүү ноцтой алдаанд хүргэнэ.
Харилцагч дуугүй байна гэвэл сонсож байна гэж бодох нь өрөөсгөл ойлголт юм. Нэгэн эмэгтэй эмчид хандан “Би бүх л өдрийн туршид нөхөртөйгөө ярих юм. Харин тэр хариу болгож ганц ч үг дуугардаггүй. Түүнийг сэтгэцийн эмгэгтэй болж байгаа байх гэж санаа зовоод танаас зөвлөгөө авахаар ирлээ” гэхэд эмч : “Энэ өвчин биш, харин гайхамшигтай авьяас” гэж хариулжээ.
Өөрийн санааг нуух оролдлого хийх.
Харилцагчид сэтгэл санааны дэмжлэг, туслалцаа шаардлагатай үед үл тоомсорлох.
Харилцагч этгээд өөрийн сонирхлын дагуу бусдыг өөрчлөгдөхийг шаардах, уриалан дуудах зэрэг алхмууд алдаанд хүргэдэг.
ЗӨРЧИЛ МАРГААНД ХЭРХЭН БИЕЭ АВЧ ЯВАХ ВЭ?
“Ухаант хүн өөрөөсөө, харин ухаан муут өрөөлөөс бурууг хайдаг” гэсэн цэцэн үг байдаг. Үүссэн зөрчлөөс гарах арга замыг өөрөөсөө хайж цаг тухайд нь буруугаа хүлээх явдал харилцааны саад тотгорыг арилгахад тустай байдаг.
Зөрчилд ялагч ба ялагдагч заавал байх ёстой гэсэн ойлголтоос төөрөгдөл үүсдэг. үнэндээ зөрчилдсөн талууд хамтдаа ялагдал хүлээдэг.
Зөрчлийг даамжруулах нь ялагдах урьдчилсан нөхцлийг бүрдүүлнэ.
Зөрчилдөж буй аль нэг тал нь бурууг засаж залруулбал зөрчил арилна гэсэн ойлголт нь мөн адил ташаа байдаг.
Заналхийлэх, айлган сүрдүүлэхээс заналхийлэх нь чухал.
Зөрчил нь ихэвчлэн үйлдлээр бус сэтгэл санааны дотоод байдлаас үүдэлтэй учир хүний нуугдмал санаа бодлыг ил гаргах зорилгоор илэн далангүй асуулт тавин тодруулахад илүүдэхгүй.
Ямар нэгэн тодорхой зөрчлийг дүгнэхээсээ илүү зураглах нь илүү үр дүнтэй байдаг.
Дорно дахины бие хамгаалах урлаг нь хоёр хүч бие биендээ зохицон орших буюу өөрөөр хэлбэл хүчийг хүчээр бус арга эвээр зохицуулах тод тод жишээг харуулдагийн адилаар харилцагч талууд үүнийг анхааран “Найгах навч цэцгийг намрын хяруу хиртээдэг, нарийн билэг ухааныг уурын мунхаг эвддэг” гэдэг зүйр үгийг санахад илүүдэхгүй.
Сэтгэлзүйч, цагдаагийн дэслэгч Э.Бямбажаргал