Умард Солонгос пуужин хөөргөх шинэ төхөөрөмжүүдээ Өмнөдийн хил орчимд байрлуулж эхэлжээ. Эдгээр нь 70 км хүртэл зайнд пуужинг хүргэх чадвартай ажээ. Умард Солонгос эдгээрт суурилуулах пуужингуудыг Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот болон түүний ойр хавийн бүс нутагт цохилт өгөхөд хэрэглэж мэднэ хэмээн шинжээчид үзэж байна. Үүний хамт Умард Солонгосын цэргийн удирдлагууд хил орчимд байрлах хуучирсан их буунуудыг шинээр сольж байгаа тухай мэдээ байна. Гэвч Өмнөд Солонгосын БХЯ энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзжээ.