"Эквадорын засгийн газар ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд олгосон хамгаалах жуух бичгийг хүчингүй болгов. Киотоос зохих зөвшөөрөл авалгүй мөн баримт бичгийг олгосон Лондонд суугаа Эквадорын консул Фидель Нарваес хариуцлага хүлээх ёстой. Эрх мэдлээ хэтрүүлсэн консулыг шийтгэнэ" гэж Эквадорын Ерөнхийлегч Рафаэль Корреа мэдэгдлээ. Нарваэс эквадорын засгийн газарт мэдээлэлгүй ийн ажиллагаа явуулсан байна гэж тэрээр онцлов. Эквадорын Ерөнхийлөгч энэ тухай мэдэж байсан гэсэн ABC News, Univision телевизийн компаниудын мэдээлэл ор үндэсгүй зүйл гэж Коррео хэлээд мөн мэдээллийг батлах нотолгоо олгохыг шаарджээ.
Эл асуудлыг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдентай утсаар хэлэцсэн тухай Эквадорын Ерөнхийлөгч мэдээллээ. Корреагийн хэлснээр «Сноуденд хоргодох эрх олгохоос татгалзах хүсэлтийг АНУ-аас " эелдэг" хэлбэрээр тавьсан байна». ТТГ-ын хуучин ажилтан Эдвард Сноуден америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлагт ажиллаж байсан аж. Саяхан Сноуден Үндэсний аюулгүй байдлын агентлагийн маш нууц хоёр хөтөлбөрийг зарлан мэдээлээд АНУ-аас Хонконгод шилжин сууж, тэндээс Москвад хүрэлцэн ирсэн юм. Сүүлийн өдрүүдэд тэр Москвагийн «Шерметьево» нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүст байгаамэдээ байна.