logo
Тайландад ял эдлэж байсан монгол иргэд өнөөдөр эх орондоо ирнэ

Тайландад ял эдлэж байсан монгол иргэд өнөөдөр эх орондоо ирнэ

2013/07/01
Манай улсын иргэд гадаадад хууль журам зөрчснөөс гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байгаа тохиолдол ихээр гарах болсон. Тэдний ихэнхи нь хар тамхины хэрэг хууль бусаар зөөвөрлөсөн, худалдаалахыг оролдсон зэрэг хэрэгт холбогдсон байдгийг албаны эх сурвалжууд мэдэгддэг билээ. Тэдний ихэнхи нь тухайн улсдаа ял эдлэж байгаа ажээ. Тэгвэл Тайланд хорих ангид ял эдэлж байгаа Монголын 14 иргэний гурав нь өнөөдөр эх  орондоо эргэн ирэхээр боллоо. Учир нь өнгөрсөн долоо хоногт ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар нарын хүмүүс Тайландад хоригдон ял эдэлж байгаа ялтнуудаа эргэжээ. Энэ үеэр хулгайн хэргээр ял эдэлж байсан гурван иргэнээ Монголын талд шилжүүлэн авчирах болсон байна.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш