Жил жилийн наамдын өмнө улиг болон яригддаг зүйлийн нэг бол хонь ямааны үнэ "Тэнгэрт тултал өсдөг" явдал билээ. "Өнгөрсөн жилийн наадмаас энэ жил юу нь тутах вэ?" гэгчээр нийслэл хотыг тойрсон хонины наймаачдаас зарим зүйлийг тодрууллаа. Та энэ наадмаар хонины шинэхэн шөл уухыг хүсвэл сайн эр хонийг 220-260 мянган төгрөгөөр, боодог хийж амръя гэвэл тарга хүч гайгүй ямааг 130-150 мянган төгрөгөөр тус тус худалдан авахаар болж байна. Наадмын хуушуурны үнэ өсдөг нь ч хонь, ямааны махны үнийг ийнхүү зохиомлоор хөөрөгддөгтэй холбоотой юм.