Монголын Үндэсний хөгжмийг орчин үеийн хэв маягтай нэгтгэн, уран бүтээл хийдэг цөөхөн хэдхэн хамтлагийн нэг яахын аргагүй “Алтан ураг”. Тус хамтлагийнхан үндэсний баяр наадмаар буюу долдугаар сарын 12-нд 20.00 цагаас СТӨ-нд өөрсдийн бие даасан тоглолтыг хийхээр төлөвлөөд байгаа аж. Өмнө нь тоглогдож байгаагүй шинэ зохиолууд болон 2004-2013 оны хооронд тоглогдсон тоглолтуудын шилдэг дуунууд “Best of Altan urag” тоглолтын тайзнаа эгшиглэхээр болсон байна. Нисванис хамтлагийн Амгаатай хамтарсан уран бүтээл болон Дуучин Нарантай хамтарсан “Blue rose” зэрэг шинэхэн уран бүтээлээ тоглолтын үдэш сонсогч фэнүүддээ хүргэхээр зэхэж байгаа бөгөөд бэлтгэл ажил дуусах шатандаа яваа гэнэ шүү. Тасалбар 20,000 төгрөгийн үнэтэй бөгөөд СТӨ-ний кассаар өнөөдрөөс эхлэн худалдаалагдаж байна.