Афганистан улс дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн 8-р ээлжийн цэргийн албан хаагчдад шагнал гардуулах ёслол өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин штабын өмнөх талбайд боллоо.
Ёслолын арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нарын яамны удирдах албан тушаалтнууд, АНУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ны цэргийн атташе дэд хурандаа Жонатон Лао нар оролцлоо. Дэд хурандаа С.Жаргалсайхан захирагчтай 7-р ээлжийн цэргийн баг Афганистан улсын нийслэл Кабул хотод “Эггэрс” эвслийн цэргийн баазад байрлаж эргүүл, хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн юм. Энхийг сахиулагч дайчдын гавьяа зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор ахлах ахлагч Ө.Алтангэрэл, “Цэргийн хүндэт медаль”-иар дэд хурандаа С.Жаргалсайхан, сургагч ахлагч Г.Баярцэнгэл, ахлагч М.Бүдрагчаа нарыг, “Энхийн төлөө” медалиар хошууч О.Нацагдорж, ахлах дэслэгч Ичинноров, Ганзориг нарын 119 хүн , БХ-ын сайдын тушаалаар “Дайчин алдар-1” медалиар гурав, “Дайчин алдар-2” медалиар 22 албан хаагчийг, “Дайчин алдар-3” медалиар 50 албан хаагчийг, “Эхорны төлөө-2” медалиар тав, “Эх орны төлөө-3” медалиар 14 хүнийг тус тус шагнасан юм.