Хуульчдын өдрийг тохиолдуулан 2013 оны 06-р сарын 28-ны өдрийн 11:00-18:00 цагийн хооронд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн гадна талбайд Хууль зүйн яамнаас явуулж байгаа шинэчлэлийн бодлогыг танилцуулах зорилгоор олон нийтэд зориулсан өдөрлөг зохион байгуулагдсан ба уг өдөрлөгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хамт олон идэвхитэй оролцож байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд танилцуулан ажиллалаа.