1990-ээд оны үед жилд 15 мянган иргэн гэр бүл болдог байжээ. Харин 2006 оноос эхлэн гэр бүлээ батлуулах тоо өссөн бөгөөд энэ нь Монгол Улсын Засгийн газраас шинээр гэр бүл болсон иргэдэд мөнгөн тэтгэмж олгодог болсонтой холбоотой аж. Манай улсын хувьд 2006 онд Улсын бүртгэлийн ерөнхий газарт 50500 хүн гэрлэлтээ батлуулж байсан бол 2009 онд 34 мянган хүн гэрлэлтээ баталсан байна.
Өнгөрсөн онд есөн мянга орчим иргэн гэр бүлээ батлуулсан ажээ. Харин жилд дундчаар 1700-2300 иргэн гэр бүлээ цуцлуулсан байна. Энэ нь хэвийн тоо бөгөөд харин иргэдийн хувьд гэр бүлээ батлуулсан боловч тодорхой хугацааны дараа тус тусын амьдрал зохиосон ч гэрлэлтээ цуцлуулахгүй олон жил болсон иргэд нэлээдгүй байдаг аж. Энэ талаар УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Янжмаагаас тодруулсан юм.
-Зарим иргэд гэр бүлээ батлуулсны дараа ямар нэгэн шалтгаанаар тус тусын амьдралаа зохиодог. Энэ үед иргэд хэрхэн гэр бүлээ цуцлуулдаг юм бол?
-Гэр бүл цуцлах шийдвэрийг хоёр хэлбэрээр шийддэг. Нэгдүгээрт, захиргааны, дараа нь шүүхийн журмаар шийддэг. Захиргааны журам гэдэг нь 18-аас доош насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй иргэд өөрсдөө энэ тухай өргөдөл гаргаж тухайн харьяалах сум, хороо, дүүрэгтээ өгнө. Энэ үед хуучин гэрлэлтийн баталгаа иргэний үнэмлэх өргөдөл гарсан иргэд өөрсдийн биеэр очих ёстой.
-Шүүхийн журмаар гэдэг нь?
-Ямар үед шүүхийн журмаар шийддэг юм бэ гэхээр 16-гаас доош насны хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай иргэд шүүхэд хандана. Шүүх гэр бүлийг цуцалсан тохиолдолд шүүхийн шийдвэрийг авч өөрийн оршин суугаа газрын хороо, дүүргийн иргэний бүртгэлийн ажилтанд хандаж гэр бүл цуцалсан тухай бүртгэлд хамрагддаг.
Хүмүүс ойлгохдоо шүүхийн шийдвэр гарсан үед гэр бүл цуцалсан гэж ойлгодог. Энэ нь буруу ойлголт. Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч Улсын бүртгэлийн газар бүртгэлтэй байгаа гэр бүлийн бүртгэл
хэвээрээ байдаг. Тиймээс иргэд цуцалсан шүүхийн шийдвэрээ УБЕГ-т бүртгүүлж гэр бүл цуцалсны бүртгэл ХААТР-16 маягтыг авах юм. Ингэж мэдээлэл манайд орж байж гэр бүл цуцалсан мэдээлэл хасагдана.
-Мөн иргэд гэр бүл байж байгаад салсан ч гэр бүлийн баталгаагаа цуцлуулахгүй олон жил болсон байдаг. Энэ тохиолдолд?
Тэр бүл байж байгаад тус тусдаа амьдрал зохиогоод тав, арван жил болсон иргэд байдаг. Энэ хүмүүсийн хувьд хэн нэг нь олдохгүй ч юм уу, гадаадад амьдардаг гэх мэт олон шалтгаан бий. Ийм тохиолдолд тухайн гэрлэлт цуцлуулах эхнэр юм уу, нөхөр нь шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Энэ үед юу гэж нэхэмжлэл гаргах вэ гэхээр Миний нөхөр, эхнэр тэдэн оноос хойш үр хүүхэддээ анхаарал хандуулаагүй, холбоо тасарсан, тийм учраас миний нөхөр, эхнэрийн хаяг тодорхойгүй тул сураггүй алга болсон гэсэн шүүхийн шийдвэр гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг харъяа дүүргийн шүүхэд гаргаж өгөх юм. Харин шүүхээс тухайн хүнийг сураггүй байгаа гэх шийдвэр гарах юм бол түүнийг үндэслэн иргэний гэр бүлийг цуцалж болно.
-Хэрвээ тухайн иргэний хаяг нь тогтоогдсон тохиолдолд?
-Хэрвээ тухайн иргэний хаяг нь тодорхой байх юм бол шүүхээс эхнэр юм уу, нөхрийг дуудаж энэ асуудлыг шийднэ. Шүүхээр хувь хүний өргөдлийг 30 хоногийн дотор шийдэх ёстой байдаг. Үүний дагуу шүүх энэ асуудлыг шийдэх юм.