logo
“Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төсөл хэрэгжиж байна

“Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төсөл хэрэгжиж байна

2013/07/02
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам тусгай үүргийн Кбелы нисэх буудалд тус улсын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн хүрээнд 4 тахийг үдэх ёслолын ажиллагаа, хэвлэлийн бага хуралд оролцлоо.

“Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төсөл нь 2011 оноос хэрэгжиж байгаа бөгөөд энэ удаагийн гуравдугаар ээлжийн тахийг Говь-Алтай аймгийн говийн их дархан цаазат газар, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулах ажээ.

Эдгээр тахийг Чехийн цэргийн нисэх хүчний "CASA С-295М" онгоцоор Монгол руу тээвэрлэн хүргэх бөгөөд Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар холбогдох зөвшөөрөл өгсний үндсэн дээр тахийг тээвэрлэсэн онгоц 20 гаруй цаг нисч Ховд аймгийн нисэх буудалд газардах юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш