Наадмын өдрүүдэд Улаанбаатар хотын 7 музей үнэгүй ажиллахаар болжээ. Өнгөрсөн жил эдгээр өдрүүдэд мөн үнэгүй ажиллаж байсан билээ.
Тус үйл ажиллагаа нь өнгөрсөн жилийнхтэй адил “Түүхээр аялахуй” уриан дор хэрэгжиж байгаа бөгөөд Богд хааны ордон музей,Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музей, Монголын театрын музей , Чойжин ламын музей мөн Уран зургийн галерей үнэ төлбөргүй үйлчилнэ.Энэ жилээс Өмнөговийн Төв музей, Тэмээний музей, Ёлын аманд байрлах Байгалийн музей үнэгүй үйлчлэх аж.