logo
Одоогоор тэр хүн надаас өршөөл хүсээгүй байна

Одоогоор тэр хүн надаас өршөөл хүсээгүй байна

2013/07/02
Энэ бол хүн бүхний анхаарал татаж байгаа асуулт. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө түүнийг сонгуулийн дараа суллагдаж магадгүй. Учир нь МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвал АН-аас нэр дэвшиж ялалт байгуулаад байгаа Ц.Элбэгдоржтой сонгуулийн дараа Өршөөлийн хуульд хамруулах, аль эсвэл гадаад руу эмчилгээнд явуулах ам гэрээ байгуулсан байж болзошгүй гэдэг бор шувуу ниссэн.

Угтаа бол энэхүү бор шувуу ниссэхээс өмнө хэвлэлийн баатраар Н.Энхбаяр тодроод байсан. Өдөр бүр “биеийн байдал нь муу байна. Жингийн алдагдалд орсон. Монголд эмчлүүлэх боломжгүй, гадаад руу эмчилгээнд явуулах шаардлагатай” гэсэн үгс ар араасаа цуварч байсан. Гэтэл сонгуулийн сурталчилгаа эхэлхэд энэ яриа ор тас мартагдсан. Сонгуулийн давалгаанд дарагдсан уу, аль эсвэл ам гэрээний тохироо байсан уу гэдэг таамаглал болон үлдсэн.

Ерөнхийлөгчийн сонгууль дуусч АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж ялалт байгууллаа. Харин ялалт байгуулсан учир нь энэхүү бор шувуу болон нисээд байсан ам гэрээ хэрэгжих үү гэдэг асуулт үлдэж байгаа юм. Сонгуулийн сурталчилгааны үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Та МАХН-ын дарга Н.Энхбаярт өршөөл үзүүлэх үү” гэдэг асуултад “Одоогоор тэр хүн надаас өршөөл хүсээгүй байна” гэсэн. Тэрбээр өршөөл үзүүлэхгүй гэдэг хариултыг өгөөгүй юм. Энэхүү хариултаас хэрвээ Н.Энхбаяр дарга өршөөл хүсвэл түүний хүсэлтийг хүлээн авч магадгүй гэсэн битүүхэн хардлага төрж байгаа юм.

Тэгээд ч удахгүй Өршөөлийн тухай хууль УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх нь тодорхой. Учир нь МАХН-ын нэр бүхий гишүүд тэргүүтэй УИХ-ын гишүүд Өршөөлийн тухай хуулийг санаачилан өргөн барихаар болоод байгаа. Энэхүү хуулийн төслийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг үеэр энэ хуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр хамрагдах уу гэдэг асуултад УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга намын журмын нөхөр Л.Цог “хамрагдах боломжтой” гэсэн юм. Учир нь уг хуульд гурван жилээс дотогш ял авсан хүнийг хамруулна гээд санал оруулж иржээ.

Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ орон нутгийн иргэдтэй уулзаж байх үеэр Өршөөлийн хуульд хамрагдсан зарим хүн шоронгоос гарч ирээд дахин гэмт хэрэг үйлдээд байна гэхэд “хэрвээ Өршөөлийн тухай хууль дахин санаачилвал би шууд хориг тавина” гэж хэлж байсан удаатай.

Харин МАХН болон АН-ын хооронд байгуулсан ам гэрээний үнэний ортой болж, Н.Энхбаяр суллагдах уу гэдэг нь одоогоор цаг хугацааны асуудал болоод байна.

Б.Тэмүүлэн
Эх сурвалж: Bataar.mn

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш