logo
Инээд бэлгэлэх хэдэн хором №5

Инээд бэлгэлэх хэдэн хором №5

2011/08/22
Хуучин Зөвлөлтийн тэргүүн асан Брежнев тамд ирэв. Түүнийг тамын тогоочоор томилов. Тэгтэл Гитлер нэг буланд баахан ном уншаад сууж байна гэнэ. Брежнев тамын эзэнд гомдол мэдүүлэв:
-Би яахаараа Гитлерээс илүү нүгэл хийсэн байдаг билээ?
-Яаж байна?
-Тэр ном уншаад би тогоо бариад…
-Аа, тэр чинь ном уншиж байгаа биш ээ, Лениний зохиолуудыг Хятад хэл рүү хөрвүүлж байгаа юм.

Автобусан дахь бичиг: “Кондукторын суудалд сууж болохгүй” Хажуу цонхон дээрх бичиг: Кондукторын цонхоор харж болохгүй”

Абраам:
-Саара, энэ юун үнэр
-Роза…
-Роза цэцэг дэлбээлж байгаа юм уу?
-Үгүй ээ, Роза хувцсаа сольж байгаа юм.

-Ээж ээ, надад үлгэр яриад өгөөч.
-Эротик үлгэр үү?
-Үгүй ээ, аймшгийн… Эротик үлгэр ярьж өгсөн тэр орой чинь шөнөжин унтаж чадаагүй…

Автобусанд нэг согтуу эр орж ирэв:
-СПИД-тэй хүнд суудал тавьж өгөөрэй…үгүй ээ үгүй… ганцхан суудал… та нар чинь яагаад бүгдээрээ надад суудал тавьж өгөөд байгаа юм бэ?

Хөгшчүүл биднийг харж үздэг хүнгүй болжээ. Залуу насандаа хийж байсан ажлаа олж хийхээс. Бид чинь дайны үед залуу байхдаа вагон дэлбэлдэг байлаа л…

Төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүүхдийн ээж:
-Хүүхдүүд ээ, өнөөдөр та нарын дунд төрөл бүрийн дуу, шүлгийн бүжгийн тэмцээн явуулж шагнана. Бас хамгийн түрүүнд гэртээ харьсан хүүхдүүдэд нэг нэг хайрцаг бохь өгнө…

Гоц авъяастан шалгаруулж байна. Нэг өвгөн ирэв.
-Та ямар авъяастай вэ?
-Би бүх өнгөөр унгаж чадна. Түүнд үндсэн долоон нот өгөв. Өвгөн өнгө алдалгүй хийгээ гаргаж “дуулав”. Түүнд арай хүнд нот өгөв. Өвгөн мөн л алдалгүй “дуулав”. Түүнд дээд өнгөтэй нотнууд өгөв. Өвгөн:
-Би наадахыг чинь ч чадна.
-Тэгээд “тоглоод” үзүүлээч. Өвгөн:
-3-р октавын Соль дээр л чацга алдчихаж магадгүй гэж айж байна…

Миний өвгөн наанаа хүлээж бай, би наад гурвыг чинь нам зодчихоод ирье.
-Уучлаарай, миний буруу. У
-Дахиад жаахан уувал уу л даа.
-Би их олон юм яриад байна уу…
-Би ганц юманд гүйгээд ирэх үү.
-Чи гэртээ юу хийж суугаа юм бэ, найзууд чинь пивнушкад хүлээгээд сүйд болж байгаа биз дээ.
-Би ээж дээрээ ганцаараа оччихоод ирье дээ, миний өвгөн найзуудтайгаа бааранд суухгүй юу.
-Чи согтуугаараа ямар үзэсгэлэнтэйг гээч.
-Миний өвгөн орой болсон хойно согтуу наашаа яваад яах нь вэ, наад хүүхнийдээ хоночих оо.
-Миний найз наад хүүхнийхээ араас хараад байж бай, би тэр хооронд чинь энэ дэлгүүр ороод талхаа аваад ирье.
-Миний өвгөн ажил хийж өөрийгөө зовоогоод яах нь вэ, архи, мөрийтэй тоглоомны чинь мөнгийг найз нь яаж ийгээд олоод л байна ш дээ…

Шинэ бодлогууд

Еврейчүүдэд зарахыг хориглоно. Оросод нэгэн хүнсний дэлгүүрийн лангуун дээрх торхтой цөцгийний хажууд «Еврейчүүдэд худалдахгүй» гэсэн бичиг байна. Хэрвээ тэр
дэлгүүрийн эзэн өөрөө еврей хүн байсан бол яагаад тийм бичиг бичих болов?

Галт тэрэг дэх амиа хорлолт

Нэг хүн галт тэрэгнээс үсэрч амиа хорложээ. Тэрээр купендээ ганцаараа байсан ба купенээс нь хэдэн метр, боолт хийж байсан бололтой марль олджээ. Тэр золгүй эр яагаад амиа хорлох болов, Таны хувилбар?
(Шипи: Галт тэрэг харанхуй туннелиэр явж байсан байна.)

Түрүүчийн дугаарт нийтлэгдсэн бодлогын хариунууд

Нэгэн жуулчин, үл таних бяцхан хотоор аялаж байгаад үсээ засуулахаар шийдэв. Тэр хотод ердөө хоёрхон үсчин байдаг аж. Тэд хотын гол гудамжны хоёр талд байрлана. Жуулчин эхлээд нэг үсчинд нь оров. Бүх юм нь гял цал. Үсчин, үйлчлүүлэгчээ хүлээн сууна. Нөгөө үсчингээр орвол, бүх юм нь хайш яйш. Бас л үйлчлүүлэгчээ хүлээн суугаа бололтой.
Жуулчин хоёр дахь үсчингээр үсээ засуулахаар шийдэв. (Үсээ муухай засуулъя гэж боддог хүн хаана байх билээ дээ!) Түүний сонголт зөв байсан бол яагаад?

Хариу:
Хэрвээ хотод хоёрхон үсчин байдаг юм бол тэд бие биеийнхээ үсийг засаж таарнаа даа. Гял цалын үс гоё засагдсан, хайш яйшийн үс тааруухан засагдсан байхыг жуулчин анзаарчээ.

Эрх охин

Эмиля охин дээд сургуулийн оюутан. Тэрбээр багаасаа одоог хүртэл аавдаа эрхэлж хүссэн мөнгөө авч дуртай бэлгээ авахуулдаг эрх охин. Аавынхаа гоёмсог “Бэнтли” машиныг хаяа гуйж унана. Нэг удаа эрх охиноо машиныг нь гуйхад аав нь түлхүүрээ ширээн дээр тавьж нэгэн болзол тавив.
-Энэ ширээн дээр 11 чүдэнз байна. Эдгээр чүдэнзийг ашиглан 6 дээр 5-ыг нэмэхэд 11 биш, 1 гээд гаргаадах. Эрх бас ухаантай охин даалгаврыг амжилттай биелүүлээд аавынхаа машины түлхүүрийг шүүрэн гарлаа. Аав охиноороо бахархан үлдэв. Хэрвээ чи Эмилягийн оронд байсан бол гоёмсог “Бентли”-гээр оройжин найзуудтайгаа зугаалж чадах байсан уу?

Хариу:
One хэмээн 11 чүдэнзээр бичсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш