2000 оны УИХ-ын сонгуулиар Аттила баарны эзэн Л.Гүндалай гишүүн болж, УИХ-д хэн ч сууж болохыг нотолж өгсөн. Тэрээр бие даан нэр дэвшиж гарч ирсэн ч, хүнд хэцүү үед нь тулж түших, алсын карьераа өөд татах зорилгоор АН-д элсэж, дэд даргаар нь ажиллаж байсан нэгэн. Түүнээс хойш АН-аас нэгэнтээ урваснаа эс тооцвол 12 жилийн турш Хөвсгөлөөс босоо гарсан улс төрч. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар өвдгөөрөө Хөвсгөлөөсөө дахин нэр дэвшиж, өвдгөөрөө хэтэрхий чанга унаснаас хойш сураг тасраад байсан бол саяхны Ерөнхийлөгчийн сонгуулиар ил гарч, ярилцлага мэдээний сэдэвт орж байна. Түүгээр ч зогсохгүй АН-аас өр нэхэж, ач хариулахгүй бол араас нь дөнгөнө шүү гэх утгатай үгийг чулуудаад эхэлжээ. Тухайлбал, Ардчилсан Засгийн тэргүүн Л.Гүндалайг гадаадад элчин сайдаар томилж өгье гэхэд нь голж “Би гадаадад олон жилийг өнгөрөөсөн учраас гадаад руу явмааргүй байна. Ач холбогдолгүй жижиг сажиг ажил хийх хүсэлгүй. Мэргэжлийн хяналтын газрын даргаар намайг тавибал би баярлана. Мөн Татварын ерөнхий газрын даргын ажлыг хийж чадна. Энэ мэтчилэн өөрчлөлт, шинэчлэлтийн ажил санал болговол хийнэ. Очоод хүн ажиллахад хийх юм ихтэй, тийм л албан тушаалд очно, түүнээс биш дэд дарга, элчин сайдын ажил гэж явахгүй ээ” хэмээжээ. Л.Гүндалай АН-д хүүхдийн мөнгө санаачилж, ялалтад хүргэж байсан, одоо биежээд явж байгаа, 4 суудалтай хүнд үед нь гишүүнээр элсэж, дуу хоолой нь болж, гянданд 25 цаг сууж явсан, яхир Ц.Нямдоржтой үсдэлцэхээс наагуур 45 хуудас материалтай үзэж байсан учраас том даргын суудлаар төлөөс авах бүрэн эрхтэй гэж үзэж байгаа юм байна.
Ш.Булга
shuum.mn
Ш.Булга
shuum.mn