logo
ЮНЕСКО-д манай улсын 299 дэх баримтат өв болох

ЮНЕСКО-д манай улсын 299 дэх баримтат өв болох "Есөн эрдэнийн ганжуур"-ыг бүртгэж авлаа

2013/07/03
Манай улсын түүх соёлын хосгүй үнэт өв хэзээ ч барагдашгүй билээ. Тэдгээрийн нэг болох Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-д бүртгэжээ. Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоохын тулд ЮНЕСКО-гоос тэдгээрийг хадгалж, хамгаалах зорилгоор 1992 оноос "Дэлхийн дурсамж" хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус хөтөлбарийн хүрээнд БНСУ-ын Гуанжу хотод зургадугаар сарын 18-21-нд болсон Олон улсын зөвлөлдөх хорооны 11 дүгээр бага хурлаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Есөн эрдэнийн ганжуурыг Олон улсын баримтат өвд бүртгэж авсан байна. Энэхүү хосгүй үнэт өв нь бурхан Шакьямуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиол, 108 боть их цоморлиг зохиол болгон эмхтгэсэн асар том судрын чуулган юм. Баримтат өв нь анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа хадгалсан, дэлхий дахинд үнэ цэнэ, ач холбогдолтой, дэл хийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх зэрэг шалгуур тавьдаг аж. “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн хүрээнд манай улсын  299 баримтат өвийг одоогийн байдлаар бүртгээд байгаа юм байна.

Ц.Ану
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш