Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх юм гэнэ. Үүний тулд одоо заларч байгаа Хангарьд ордноосоо дутахааргүй өртөг зардалтай, өнгөлөг, мөнгөлөг, шилэн ордон барих юм гэнэ. Хүүхдээ хүмүүжүүлэх цэцэрлэггүй, сургах сургуульгүй, эмчлэх эмнэлэггүй хэрнээ Баянхошуунд ордон бариулах мөнгө нийслэлийн төсөвт суучихаж байгаа бололтой. Хамгийн сонирхолтой нь Хангарьд гээч энэ хар шилэн ордон 40 орчим сургуулийн мөнгөөр баригдсан гэж учир мэдэх хүмүүс хэлж байх юм. Энэ өндөр өртөгтэй байшингаас Э.Бат-Үүл дарга нүүгээд явчих юм бол хэн оронд нь залрах бол гэсэн асуулт сэтгэл зовоогоод байх юм. Ямар ч байсан төр засгийн эрхэнд суугаа ноёдын толгойнд хүүхдийн цэцэрлэг, эсвэл сургууль болгох тогтоол үйлдэхгүй гэдгээр өндөр бооцоотой хэлэлцүүлэг өрнүүлсэн ч болохоор байна. АН-ын томчуулын нэг нь хувьчлах нэрээр халааслаад мөрөөдөөд байгаа 6 одтой зочид буудал болгочихгүй гэх баталгаа хаана ч алга байна. Тиймээс төсвийн мөнгөөр ордон барьдаг дарга нарт хяналт тавих үүргээ иргэд сайжруулахгүй бол горьгүй нь.
Ш.Гонгор
shuum.mn
Ш.Гонгор
shuum.mn