Монголчууд бидний хиймор бахдалын бодит шүтээн болсон “Түмэн хишигтэн” төсөлд зориулан Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат “Түмэн хишигтэн” хэмээх симфони туулсийг туурвиж бэлэн болгоод байгаа билээ. Энэхүү симфони туульсын хөгжмийн тохиргоог хийлгэхээр Сингапурыг зорьсон Чинбаа энэ сарын 4-нд эх орондоо ирэх юм байна.“Түмэн хишигтэн” төслийн 1000 хишигтэн баатрын нээлтэнд зориулсан симфони туульсыг "Үндэсний их найрал хөгжимчид"-ийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжимчид, ДБЭТ-ийн 50 гаруй найрал дуучдын бүрэлдэхүүн бүхий 100 гаруй уран бүтээлчид хамтран бүтээснээрээ онцлог юм.
Хөгжмийн зохиолч Б.Чинбат, Үндэсний их найрал хөгжимчид, дуурийн найрал дуучид, уртын дуучин Түмэнжаргал, удирдаач Буянбаатар нарын хамтран амилуулах “Түмэн хишигтэн” симфони туульсыг 2013 оны 07 сарын 08-ны өдөр УДЭТ-ын гадна тайлбайд эгшиглүүлэх аж.
Эх сурвалж: www.URLAG.mn