logo
ОХУ-д

ОХУ-д "Ми-8" осолдож, хүний амь үрэгджээ

2013/07/03

ОХУ-ын Зүүн Сибир дэх  Якутад нисдэг тэрэг осолдож, 19 хүн түүний дотор хүүхдүүд амь үрэгджээ. Тус нисдэг тэрэг нь «Туйлын нисэх онгоцууд» компанийн эзэмшлийнх байжээ. Анх нисдэг тэрэг осолдсон тухай мэдээг тус "Ми-8" нисдэг тэрэгний багийн амьд үлдсэн гишүүд мэдээлснээр эрэн хайх ажиллагааг эхэлсэн байна. Аврагчид одоогоор осол болсон газарт хүрээгүй байгаа аж. Осол гарах үед нисдэг тэрэгт нийт 28 хүн түүний дотор багийн 3 гишүүн, 25 зорчигч байсан аж. Нисдэг тэрэг БНСаха-Якут Улсын Усть-Якутскийн нутагт ослын буулт хийх үедээ осолдсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш