Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн тээврийн газар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хамтран олон нийтэд зориулан шинэ үйлчилгээ нээж байна. Онгоцоор нисэх, онгоцоор ирж буй зорчигчдод тулгардаг нэг том бэрхшээл бол унааны асуудал билээ. Хотын төвөөс /МУБИС-аас - Нисэх/ нисэх онгоцны буудал хүртэл нийт 16 км байдаг байна. Такси хөлөглөн нисэх хүртэл явахад дунджаар 13.000 орчим төгрөг төлдөг. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын газрын хийсэн судалгааны дүнгээс харахад 67% нь хувийн унаагаар, 23 хувь нь таксигаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Харин энэхүү шинэ үйлчилгээ нь онгоцны буудалруу заавал хувийн унаа эсвэл таксигаар очиж, буцах шаардлаггүй болж болж байгаа юм. “Буухиа” үйлчилгээний автобус нь МУБИС-Төв номын сан-Ажилчны соёлын ордон-Нисэх гэсэн чиглэлээр иргэдэд үйлчлэх бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 2000 төгрөг, хүүхэд 1000 төгрөгөөр зорчуулахаар талууд тохиролцон иргэдэд үйлчилж эхлээд байна. “Аэропорт экспресс” үйлчилгээг “Нийслэлийн тээврийн газар”-ын орлогч дарга Л.Лутбилэг, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Буяндалай нар нээж үг хэлэв. Нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдыг аэропорт экспресс үйлчилгээний их багтаамжийн автобусны үйл ажиллагаатай танилцуулан цаашид нисэхрүү такси, хувийн унаагаар бус энэхүү тусгай автобусаар үйлчлүүлэхийг уриаллаа.
“Буухиа” үйлчилгээг хот хоорондын үйлчилгээ эрхлэгч “Лотот” ХК хариуцан ажиллах бөгөөд 45 хүний суудалтай, стандартад нийцсэн их багтаамжийн автобусаар үйлчилж байна. 2013 оны 06 дугаар сарын 24-өөс туршилтаар явж эхэлсэн энэхүү үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна. Цагийн хуваарийн хувьд “Чингис хаан” нисэх онгоцны буудал ирэх болон нисэх онгоцны хуваарийн дагуу төлөвлөн үйлчилгээнд гаргаж байна.