Зуны дэлгэр цаг ирж их хотын залуусын маань амралт эхэлж, цаг зав нь ихсэж үзэх харах, уншиж мэдэх гээд олон зүйлд анхаарлаа хандуулдаг. Гэвч сэтгэлд цэнгэл, оюун санаанд мэдлэг мэдрэмж өгдөг үзвэр үйлчилгээ хомсхон байдаг. Тэгвэл монгол түмний цэнгэлийн их баяр наадам энэ сарын 10 наас 13-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд түүний үргэлжлэл болж 14-нд дэлхийн шилдэг мюзик л “Ромео Жүлет 2” тоглогдох болсон нь гайхалтай юм.
Фейсбүүк, твиттэр, айфон, эсвэл компютер гэхчилэн дэлхийн технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхаж буй монгол залуус мөн дэлхийн соёл урлагийн амьдралтай хөл нийлүүлэн алхах хүсэл нь ихээр нэмэгдсэн нь олон арван жишээн дээр харагдах болсон. Гэвч шинэ шинэлэг дуу хөгжим сонсох, интернэтээр аялахыг эс тооцвол тэр болгон дэлхийн соёл урлагийг үзэж мэдрэх боломж монголд тэр бүр тохиогоод байдаггүй. Харин дэлхийн урлагийн зах зухаас бидний сэтгэл оюунд мэдрэгдэхээр ирсэн зүйл бол дэлхийн театр урлагийн ноён оргил болсон “Ромео Жүлет 2” мюзикл юм.
Азидаа анх удаа эх хөгжмөөр нь тоглож буй энэ мюзикл бол үнэхээр гайхамшиг, үүнийг тавьснаар монголын урлагийн ертөнцөд том эргэлт гарсан нь дамжиггүй юм. Мюзиклын урлаг яагаад хүмүүст таалагддаг вэ гэхээр энэ урлагт дуулалт, бүжиглэлт, жүжиглэлт, гэх мэт урлагийн бүх төрөл шингэсэн маш их авъяас билэг, хүч хөдөлмөр ордог учраас тэр, мөн хүмүүсийг зугаацан цэнгүүлэх зорилготой эстрад шоу мюзикл ч гэж бий. Тэр нь “Ромео Жүлет 2” энэ мюзиклд агуу Шекспирийн зохиолын санаа л бий, харин харагдах байдал, тавилт, хувцаслалт, дуулалт, зохиол лирик бүгд орчин цагийн модер нь хэлбэртэй. Ер нь энэ мюзиклын хөгжмийг давж гарах хөгжим өнөө хэр нь бичигдээгүй хэмээн дэлхийн хөгжим судлаачид үзсээр байдаг аж. Хамгийн яруу сонсголонт уянгалаг мюзикл болсон хэмээн ярилцдаг нь ортой.
Ийнхүү дэлхийн урлагтай хөл нийлүүлэн алхаж, сэтгэлийн болоод санааны их цэнгэлийн мэдрэмжийг хүртэх өдөр энэ сарын буюу 07 сарын 14-нд ганцхан удаа тохиох гэж байна. Сонирхуулахад билет нь дуусч байгаа гэнэ шүү.