Сүүлийн үед үргэлжлэн орж байгаа борооны улмаас голын усны хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа билээ. Үүний эцсийн үр дүнд саяхан Налайх дүүргийн VI хороо, Тэрэлжийн гүүрнээс урагшаа 4.5 километрт байрлах “Байдаг богд” амралтын газрын орчмын Туул голын усанд хоёр хүн осолдсон мэдээ бана. Тодруулбал, өчигдөр орой Туул голыг морьтой гатлах оролдлого хийсэн 53 настай эрэгтэй, 14 настай эрэгтэй ийнхүү голд живэн нас барсан аж. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид өнөө шөнө эрэн хайх ажиллагаа явуулж талийгаачдын цогцсыг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөхөөр болжээ. Тиймээс ард иргэдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэн болгоомжтой байхыг анхааруулж байна.
Ц.Ану
Ц.Ану