logo
Эмэгтэйчүүдийн хорих анги нялхасын шинэ байртай боллоо

Эмэгтэйчүүдийн хорих анги нялхасын шинэ байртай боллоо

2013/07/04

ШШГЕГ-ын Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги нь анх 2002 оны ШШГ тухай МУ-ын хуулиар нярай хүүхэдтэй эхчүүдийг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгана гэсний дагуу 2004 оноос нярай эхчүүдийн байрыг амьдралын бүсэд барьж хоригдож буй эхчүүдийг, хүүхдийг нь 1 нас хүртэл нь хамт  байрлуулж ирсэн.

Харин тус анги нь 2013 оны 4 дүгээр сарын 21-нд нүүж хуучин хорих 409 дүгээр ангийн байранд байршсанаас болон нярай хүүхэдтэй эхчүүдийг байрлуулах байргүй байсан тул хүүхдийн эрхийг хамгаалах цэвэр орчинд өсгөх үүднээс эх нялхасын байрыг барьж 7 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад орууллаа.

Хорих ангийн амьдралын бүсийн гадна талд баригдсан нийт 54 сая төгрөгийн өртөгтэй 7 өрөө бүхий тохилог Канад технологийн шинэ байшингийн гүйцэтгэлийн ажлыг “Молор интернейшнл” ХХК гүйцэтгэжээ.

Тус хорих ангид 2004-2013 онуудад дунджаар 6-10 нярай хүүхэдтэй эх хоригдож байснаас  өнөөдрийн байдлаар 4 эх, 1-7 сартай хүүхэдтэйгээ шинэ байранд орлоо.

Мөн тус анги нь Засгийн газрын тогтоолоор шинэ байрлалд нүүснээр үйлдвэрийн байр байхгүй байсныг үндэслэн хуучин барилгын суурийг ашиглан  48*15м харьцаатай 720 м.кв талбайтай нийт 104.6 сая төгрөгний өртөгтэй жирийн болон чанга дэглэмийн оёдлын үйлдвэрийн  барилгыг 7 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад орууллаа.

Жирийн дэглэмтэй хоригдогчдын оёдлын үйлдвэр нь шулуун оёдлын 17 машин, уурын индүү 1, тусгай зориулалтын 8 машинтайгаар 40 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

Түүнчлэн үйлдвэрт ажиллаж буй нийт  хүмүүжигчдийн хийж байгаа ажил хөдөлмөрт тохирсон цалин хөлс бодож тус бүрт нь нэрийн дансанд байршуулан 2010-2013 эхний улирлын байдлаар  давхардсан тоогоор 2948 ялтанд 64,013,552 төгрөгийн цалин бодож улс иргэдэд учруулсан хохиролд 14,705,164 төгрөгийг шилжүүлэн 2672 хоригдогчиийн гар дээр 41.009.921 төгрөгийг олгоод байна.

  Мөн үйлдвэрийн бүсэд гар урлалын хэсэг ажиллуулж хүмүүжигчийг мэргэшүүлэх тал дээр онцгой анхаарч “Мон Ланс” ХХК-тай гэрээгээр савхин табочик оёх, мэргэжлийн багшаар заалган сургалтанд хамруулан зүү ороох, зээгт наамал хийх, хэрээсэн хатгамал оёх чиглэлээр нийт 38-40 хүмүүжигчийг ажиллуулж байна. Ийн ШШГБ-д шинэ бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөөр байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш