logo
Маргааш Үндсэн хуулийн хөшөө нээх ёслолын ажиллагаа  болно

Маргааш Үндсэн хуулийн хөшөө нээх ёслолын ажиллагаа болно

2013/07/04

Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 21 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн хөшөө нээх ёслолын ажиллагаа  маргааш буюу долоодугаар сарын 5- ны өдөр болно.

Үүнээс гадна ойн арга хэмжээний хүрээнд “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл. Шүүх эрх мэдэл” номын болон  “Наадам” сэдэвт хүүхдийн гар зургийн үзэсгэлэнгийн нээлт тус тус  болох гэж байна.

Дээрх арга хэмжээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүд, хууль сахиулах болон шүүхийн байгууллагын төлөөлөгчид оролцох аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш