logo
Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ

Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ

2013/07/04
Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж асан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Э.Эрдэнэжамъян нь өнгөрсөн өвөл Хууль зүйн дэд сайдын нэрийг барьж Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж буй Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсад эрэн сурвалжлах ажлыг зогсоох хүсэлтийг хүргүүлсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш