logo
БНКУ-ын соёлын сайд асан ноён Мамашевийг хүлээн авч уулзлаа

БНКУ-ын соёлын сайд асан ноён Мамашевийг хүлээн авч уулзлаа

2013/07/04
ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл БүгдНайрамдах Казахстан Улсын соёлын сайд асан, Дэлхийн Казахуудын холбооны ерөнхийлөгч, БНКУ-ын ерөнхийлөгч Н.А.Назарбаевийн нэгдүгээр орлогч,  ноён Мамашевийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын албан ёсны бүрэлдэхүүнд БНКУ-ын парламентийн гишүүн Тойбаев болон Казахстан улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Кобламдин болон бусад албаны хүмүүс  багтсан юм. Энэхүү уулзалтаар музей, номын сан, соёл урлаг, спортын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаар хоёр тал харилцан санал солилцсон юм. Үүнд: Домбор зэрэг үндэсний хөгжмийн зэмсгийг урлахад мэргэжилтэн бэлтгэж өгөх,  номын сангуудыг казах номоор хангах /хүүхдийн уран зохиол болон шинжлэх ухааны ном/ соёл урлагийн салбарт мэргэжилтэн бэлтгэх гээд олон асуудлыг хөндөн ярилцлаа.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш