logo
Япон-Монгол улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ  явагдаж байна

Япон-Монгол улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ явагдаж байна

2013/07/04
Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ээлжит буюу 4 дэх үе шатны хэлэлцээг 2013 оны 7 дугаар сарын 1-нд Токио хотноо эхлэсэн билээ. Хэлэлцээг Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Японы талаас Эдийн засгийн асуудал хариуцсан Элчин сайд Жун Йокота нар ахалж байна.

Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЭЗХЯ, ГХЯ, ҮХААЯ, СЯ, ХЗЯ болон холбогдох бусад газрын төлөөлөл оролцож, барааны худалдаа, хөрөнгө оруулалт, гаалийн горим, гарал үүслийн дүрэм, Засгийн газрын худалдан авах ажиллагаа, цахим худалдаа, стандарт, техникийн зохицуулалт, хорио цээр, өрсөлдөөн, маргаан шийдвэрлэх чиглэлээр хэлэлцэж эхлэв. Хэлэлцээ өнөөдөр өндөрлөнө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш