2011 оны наймдугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд архинд хордсоны улмаас таван хүн амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан байна. Уг хэргийг шалгаж шалтгаан нөхцлийг тодруулахаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирын тушаалаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ажлын хэсэг томилжээ. Энэ талаар УМБГ-аас тодруулахад, “Эрхэлсэн ажил, тодорхой хаяггүй Б нарын зургаан иргэн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас тав нь нас барсан харамсалтай хэрэг гарсан. Эдгээр таван хүний хоёр нь гэр бүл бөгөөд 36-52 насны иргэд байсан. Хэргийг УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байна” гэлээ.
Дашрамд дурдахад, Дотоодын цэргийн 0805 дугаар ангид алба хааж байсан байлдагч агсан С.Батбаярын амь нас хохирсон хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.