Гиннесийн номонд амжилтаа бүртгүүлэх эхлэлийг монголчууд анхлан бөхийн барилдаанаар тавьж зургаан мянган бөхийн барилдааныг зохион байгуулж байсан нь саяхан гэлтэй санагдаж байна. Тэгвэл энэхүү амжилтыг үргэлжлүүлэхээр биелгээчид энэ сарын 10-ны өдөр төв талбайд таван мянган бий биелээч цуглаж амжилтаа гиннест бүртгүүлэхээр болсон билээ. Бий биелгээг дэлхийн соёлын өв мөн гэдгийг юнеско батламжилсан. Гэтэл энэ батламж нь ардын урлагийг сурталчлах хангалттай нөхцөл боломж биш учир гиннесийн амжилтанд бүртгүүлэх санаачлагыг гаргасан юм байна. Тэд өнөөдрөөс эхлэн Жанжин Сүхбаатарын талбайд цуглан хэдийнэ бэлтгэлдээ ороод байна. Бүтэн жилийн өмнө бэлтгэлээ базааж 21 аймаг болоод нийслэлд бий биелгээний үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулж хүссэн хүн бүрийг хамруулж ирсэн тэд өнөөдрөөс эхлэн хамтарсан бэлтгэлээ хийж эхлээд байгаа нь энэ ажээ. Найман настай балчираас наян настай өтөл буурлууд хүртэл үндэсний их өв соёл болох бий биелгээгээ "Гиннес"-ийн номонд багтаахаар ийнхүү сэтгэл зүрхээ нэгтгэн биелэх гэж байна.
Ц.Ану www.shuum.mn
Ц.Ану www.shuum.mn