Гүнтийн даваа чиглэлд баригдах Шаргаморьт-Жигжидийн уулзвараас хойш 5 км автозамын трасст байрлалтай 48 айл газраа чөлөөлөөгүйгээс зам барилгын ажил удааширч байна. Эдгээр айлууд хашаа байшингаа замын трассаас 1-5 метр хүртэл татах шаардлагатай байгаа юм.Тиймээс замын трасст орсон айл өрхүүдийг нийтийн эрх ашгийн төлөө хашаагаа татан, замын зурвасыг чөлөөлөхийг Нийслэлийн Автозамын газраас уриалж байна.