logo
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид дүүргийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломж нэмэгдсээр байна

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид дүүргийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломж нэмэгдсээр байна

2013/07/05
Дүүрэгтээ үйл ажиллагаагаа явуулж байга жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдний борлуулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанарыг сайжруулах олон зорилгыг өмнөө тавьсан ЖДҮДТөв байгуулагдаад багагүй хугацааг үдэж байна. Энэ хугацаанд цөөнгүй ажил хийж гүйцэтгэсний нэг нь 60 гаруй оёдолчдыг хамруулсан “Их үйлс” оёдолчдын холбоог байгуулсан бол холбооны гишүүдээр дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн нийлүүлэх эхлэлийг мөн тавиад байна. Энэ ажлын эхлэл болж оёдолчдын холбооны гишүүн “Итгэл” хоршоо 2013 оны 6-р сарын 12-ны өдөр “Багануур дулааны станц” ТӨХК-ний ажилчдын нормын хувцсыг оёх гэрээг байгуулж байсан бол”Их үйл” оёдолчдын холбооны гишүүн ”Алхам” оёдлын цех ”Авто Жим” НӨҮГ-тай ажилчдын ажлын хувцас оёж нийлүүлэх гэрээ хийлээ. Тус гэрээг байгуулахад ЖДҮДТөв НӨҮГ-ын захирал Ю.Бямбаа, ”Авто Жим” НӨҮГ-ын захирал Д.Батнасан, оёдолчдын холбооны гишүүн, ”Алхам” оёдлын цехийн захирал Д.Отгонням болон бусад албаны хүмүүс оролцлооДүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг байгууллага аж ахуйн нэгжүүд ийнхүү худалдан авсанаар олон хүн ажлын байртай болох ач холбогдолтой юм. Мөн энэ тал дээр дүүргийн төр захиргааны зүгээс анхаарал хандуулан ажиллаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш