Арабын Бүгд Найрамдах Египет Улсад Ерөнхийлөгч М.Морсиг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эхлэж, Египетийн 24 мужийг хамраад байна. Нийгэмд эмх замбараагүй байдлыг газар авахуулахгүй байх үүднээс төрийн эрх мэдлийг 7 дугаар сарын 3-ны өдөр Египетийн цэргийнхэн гартаа авч цэргийн дэглэм тогтоосноор байдал харьцангуй тайван болоод байна.
Египетэд одоогийн байдлаар манай 60 орчим иргэн түр болон удаан хугацаагаар оршин суудаг бөгөөд энэ удаагийн үймээний үеэр ЭСЯ-ны зүгээс эдгээр иргэдтэйгээ байнгын холбоотой байж, холбогдох сэрэмжлүүлгийг өгч, зарим иргэдийг ЭСЯ-н дээрээ байрлуулах зэргээр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогийн байдлаар Египетэд байгаа манай иргэдийн амь нас, эрүүл мэндэд учирсан аливаа хохирол байхгүй байна. Гадаад харилцааны яам Каир дахь Монгол Улсын ЭСЯ-тай байнгын холбоотой байж, холбогдох заавар, зөвлөмжийг өгч, мэдээлэл шуурхай солилцон ажиллаж байна.
Египетэд цэргийн дэглэм тогтсон боловч цагийн байдал бүрэн тайван болоогүй байгаа учраас онцгой шаардлагатай бус тохиолдолд уг улсад зорчихгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлж байна