logo
Хөдөлмөрийн өдөрлөгөөр 210 иргэнийг ажилд зуучилжээ

Хөдөлмөрийн өдөрлөгөөр 210 иргэнийг ажилд зуучилжээ

2013/07/05
Нийслэлийн хөдөлмөрийн газар нь  сар бүр салбар салбарт хэрэгцээтэй ажиллах хүчний бүрдүүлэлтийн өдөрлөгийг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран  зохион байгуулдаг уламжлалтай. 2013 оны 07 сарын 04-нд болсон нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг цэгээс хүргэн ажилласан бөгөөд тус өдөрлөгт “АПУ” ХХК, “Туушин” ХХК, Монроуд ХХК, “Сэлэнгэ стандарт” ХХК болон Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд оролцлоо. Өдөрлөгийн үеэр 4000 ажлын байрны захиалгыг танилцуулан хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээ мэдээлэл, ажил мэрэгжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээг 1000 гаруй иргэнд өгч, 320 ажил хайж буй иргэнийг бүртгэн, 210 иргэнийг ажлын байранд зуучилсан байна гэж Нийслэлийн хөдөлмөрийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш