СУИС-ийн кино драмын ангийн хэсэг оюутан залуус хамтран “Movie” хэмээх хамтлагаа байгуулж байсан билээ. Тэд ч сургуулиа төгсөн хамтлаг бус жүжигчнийхээ мэргэжилд, уран бүтээлд илүү анхаарал хандуулснаар өнөөг хүрсэн гэхэд хилсдэхгүй. Тус хамтлагийн гишүүн УДЭТ-ын жүжигчин А.Дөлгөөн-Аюуш нэг удаа өөрийн байгуулж байсан хамтлагийнхаа уран бүтээлд байнга сэтгэл зовниж явдагаа илэрхийлээд авсан гэдэг. Түүний энэ сэтгэл зовнил хамтлагийн бусад гишүүдэд нөлөөлсөн бололтой. Тэд эргэн нэгдэж уран бүтээлийнхээ ажилд шаргуу орж, шинэхэн уран бүтээл болох "Анхны хайр" дууныхаа клипийг өлгийдөн авчээ. Жүжиглэхээ ч тэр дуулахаа ч тэр хэзээ ч орхихгүйгээр "Movie" хамтлагийн залуус эрс шийдсэн сурагтай.
Ц.Ану www.shuum.mn