Зун болоход амралт зугаалга эхэлдэг. Ихэвчлэн голын эрэг бараадан амарч зугаалдаг нь сайхан. Харин хамгийн муу зүйл нь ард иргэд маань очсон газраа хогоо зүгээр л хаяад явдаг нь өөрийгөө болон бусдыгаа хүндэлдэггүйн нэг жишээ юм. Тэгвэл саяханаас “Туул гол”-ын эрэг дээр хогын сав байрлуулах болсон байна. Энэ нь сайшаалтай боловч ард иргэддээ хогын саванд хогоо хийж өөрийгөө болон бусдыгаа хүндлээрэй гэж уриалмаар байна.
Б.Бүдрагчаа
Б.Бүдрагчаа