logo
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тэмцээнд багууд хүч тэнцүү өрсөлдөв

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тэмцээнд багууд хүч тэнцүү өрсөлдөв

2013/07/06

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс “ХАБ-ын цүнх” арга хэмжээ зохион байгуулж, томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудаар аялуулан, дүүргийнхээ аж ахуйн нэгж, байгууллагуудын ХАБЭА-н болон хүний нөөцийн  ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг хуваарь гарган зохион байгуулж байна.  

  Мөн энэ хүрээнд “ХАБЭА” сэдэвт ажил мэргэжлийн тэмцээн зохион байгуулж, “Энэргүн констракшн” ХХК, “Кашмер холдинг” ХХК, “Алтай кашмер” ХХК, “Атар Өргөө” ХХК, “Бамбууш” ХХК, “Жүр үр” ХХК, “Витафит” ХХК, “Номин холдинг” ХХК, “АПУ трейдинг” ХХК, “Шунхлай” ХХК, “Депод” ХХК-ний 7 баг оролцож, ХАБЭА-н асуудлаар мэдлэгээ сорьж, дадлага туршлагаа шалган өрсөлдсөн байна. Тэмцээнд “Атар Өргөө” ХХК-ийн баг трүүлж, ХАБЭА-н мэдлэг туршлага сайтай хамт олон болохоо харуулж, мөнгөн шагналаар шагнуулсан байна.  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний дөрөв дэх хөтөлбөр, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм болон тэдгээрт нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журмуудын хэрэгжилтийг хангах, сурталчлах, үйлдвэрлэлийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ижил төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд хоорондоо харилцан ХАБЭА-н арга туршлага солилцох, тэдний ажил төрлийн мэдлэгийг дээшлүүлэхэд энэхүү тэмцээний зорилго чиглэгдсэн байна.

 

ХАБЭА-н мэдлэг олгох, дадлага эзэмшүүлэх асуудлыг зөвхөн сургалт, зааварчилгаагаар олгох төдийгүй “Дэвжээ”, “АХА” зэрэг тэмцээнийг энэ сэдвээр зохион байгуулах  нь хууль тогтоомж, стандартыг иргэд олон нийтэд сурталчлах, мэдээллэх, мэдлэг олгох үр нөлөөтэй хэлбэр боллоо хэмээн Хан –Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн хамт олон дүгнэж байлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш