Өнгөрөгч амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай ирүүлсэн нийт 4508 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 121 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Одоогийн байдлаар шалгагдаж байгаа 100 хэргийн эзэн холбогдогч нь илэрээд байгаа бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ. Нийслэлд өнгөрсөн өдрүүдэд бусдын биед гэмтэл учруулсан хэрэг зургаа гарч, хулгайн гэмт хэрэг 24 гарсан бол хүчингийн хэрэг нэг, дээрэм тонуулын хэрэг хоёр, танхайрах сэдэлтэй гэмт хэрэг 15 гарсан байна.
Ц.Ану