Яг одоо Соёлын төв өргөөний кассанд бөөн хүмүүс дугаарлан зогсож, энд тэнд бөөгнөрч, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсийнхэн зохицуулалт хийж байна. Эдгээр хүмүүс Наадмын тасалбар авах гэж ийнхүү өглөө эртлэн ирж оочирлож байгаа нь энэ аж. Тасалбарыг өчигдрөөс эхэлж борлуулж эхэлсэн бөгөөд тасалбар худалдан авах хүсэлтэй иргэд бямба гарагийн оройноос эхлэн дугаарлан зогссон сурагтай. Соёлын тав өргөөний кассанд үргэлжлэн зогссон урт дараалал Монголчууд Үндэсний их баяр наадмаа хэрхэн тэмдэглэдэг болсон нь харагдаж байна. Зарим иргэд ингэж дугаарлан зогсож байгаадаа нэлээд уцаарлангуй байгаа харагдсан. Учрийг тодруулахыг хичээж лавлавал "Ингэж ард иргэдээ зовоож байхаар тэр интернетээрээ аль эсвэл тусгай дугаарын утсаар захиалуулж болоогүй л юм байх даа" хэмээн ундууцуу байлаа. Энэхүү үгийг ганц нэг иргэн ч бус нэлээд хэдэн хүн өгүүлж байсан шүү. Бодох л асуудал ...
Ц.Ану