logo
АНУ-ын эрх чөлөөний хөшөө эргэн ашиглалтанд орлоо

АНУ-ын эрх чөлөөний хөшөө эргэн ашиглалтанд орлоо

2013/07/08
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн илтгэлээс гадна тус улсын тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан баярт үйл явдлууд тохиож байсан. АНУ-ын алдарт эрх чөлөөний хөшөө өнгөрсөн жил хар салхины улмаас үйл ажиллагаа нь зогсоод байсан бол Энэ өдөр дахин ашиглалтанд орсон юм. Нью Йорк дохь АНУ-ын эрх чөлөөний хөшөө өнгөрсөн 10 дугаар сард дайран өнгөрсөн Сэнди хар салхины улмаас хаагдаад байсан. Тэгвэл эх орончдын өдөр тус улсын ард түмэн Эрх чөлөөний хөшөөг дахин харах боломжтой болсон юм. 46 метр өндөр, 127 жилийн настай Хөшөөг дахин нээх ёслолд Нью Йорк хотын дарга оролцсон байна. Өнгөрсөн онд АНУ-ыг дайран өнгөрсөн Сэнди хар салхины уршгаар хөшөөний эргэн тойрон 12 акр буюу 5 га талбай бүхэлдээ сүйдэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн олон зуун ажилчид хөшөөг сэргээн босгох, ойр орчмыг нь тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Эрх чөлөөний хөшөөний арлын хажуугийн Эллис арал дээрх Цагаачдын музей хар салхинд багагүй гарз хохирол амсаад өнгөрсөн. Энэ хоёр аралд нийлээд 59 сая долларын хохирол учирсан юм. Баярын өдрийг тохиолдуулан улс орон даяар болж буй жагсаал цуглаан, галын наадмын үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалсан байсан. Мөн баярын өдрөөр уламжлал болон зохиогдож ирсэн хотдог идэх тэмцээнд 29 Жое Честнат 69 хотдог идэж хувийн амжилтаа эвдсэнээр тэмцээний ялагч болсон байна. Жое 10 минутын хугацаанд хамгийн их хотдог идсэн тул 10,000 ам долларын шагнал, ялагчийн бүсийн эзэн болжээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Сониа Томас гэгч эмэгтэй 37 ширхэг хотдогийг 10 минутанд идэж, ялагчаар тодорсон байна. Гэхдээ өнгөрсөн жил энэ тэмцээнд Сониа 45 ширхэг хотдог идэж байсан ч энэ жил хувийн амжилтаа эвдэж чадаагүйдээ сэтгэл дундуур хоцорчээ. Үзэгчиддээ сонирхуулахад Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан зохиогддог Хотдог идэх тэмцээн энэ жил 98 дахь жилдээ зохиогдсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш