logo
1050 иргэн төмс хүнсний ногоо тариалах газар эзэмшихээр боллоо

1050 иргэн төмс хүнсний ногоо тариалах газар эзэмшихээр боллоо

2013/07/08
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газраас “Нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттай газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр ”-ийг 2 жил амжилттай хэрэгжүүлж, 1050 эмзэг бүлгийн, орлого багатай, ажил олоход хүндрэлтэй иргэнийг бүлгийн зохион байгуулалтанд оруулж, чадавхижуулан орлоготой болгожээ.Энэ жил хөтөлбөрийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Тарвагатайн аманд хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсан 53 бүлэгт “Төмс хүнсний ногоо тариалах газар”-ыг олгох эрхийн бичгийг өнөөдөр гардууллаа.
Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч Т.Батдорж, нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг болон албаны хүмүүс оролцсон байна. Эрхийн бичиг нь 5 жилийн хугацаатай юм гэж Нийслэлийн хөдөлмөрийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш