2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотод онгоц осолдсонтой холбогдуулан ГХЯ мэдэгдэл гаргав. Түүнд: "2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Сан Францискогын олон улсын нисэх онгоцны буудалд газардах үеэрээ осолдсон Шанхай – Сөүл - Сан Франциско чиглэлийн ОZ214 дугаарын нислэг үйлдэж байсан онгоцны зорчигчдын дунд Монгол Улсын иргэд байгаагүй болохыг мэдээлж байна." гэжээ.