Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт БНСУ-ын Мэдлэгийн эдийн засгийн сайд Чой Жун Кёнг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд нар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, түлш болон эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэхүү уулзалтын үеэр мөн хоёр улсын төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Тухайлбал, Монгол Улсын “МCS” компани, БНСУ-ын “Поско” компани хооронд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолд хоёр улсын сайд оролцов. Хувийн хэвшлийн санаачлагаар хэрэгжиж байгаа энэхүү төсөл нь үндэсний хэмжээнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ач холбогдолтой тул Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газраас дэмжиж ажиллах юм.
Энэхүү санамж бичгийн дагуу “Поско” болон “М-Си-Эс Холдинг” ХХК нь Монголд аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх боломжуудыг хамтран судлахаар харилцан тохиролцож байгаа юм. “Поско” компани нь төмөрлөгийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг компаниудын нэг бөгөөд БНСУ-ын аж үйлдвэрлэлийн хөгжилд сүүлийн 40 жилд томоохон хувь нэмэр үзүүлж буй компани юм. “Поско” компани нь төмөрлөгийн үйлдвэрлэлийн, эрчим хүчний, химийн, барилгын инженерийн болон эрдэс баялгын салбаруудад өргөн цар хүрээтэй бизнес эрхэлдэг бөгөөд “М-Си-Эс Холдинг” компанитай хамтран Монголд энэхүү салбаруудад дотоодын нөөцийг ашиглан аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бизнесийн боломжуудыг судлах юм. “Поско” болон “М-Си-Эс Холдинг” ХХК нь энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бизнесийн боломжуудыг тодорхойлсноор хамтын ажиллагаагаа өргөтгөх болон хөрөнгө оруулалтын хэмжээг хоёр талаас дараагийн шатанд тодорхойлох юм.