logo
Обамагийн сонгуулийн кампанит ажил эхэллээ

Обамагийн сонгуулийн кампанит ажил эхэллээ

2011/08/23
Барак Обамагийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлсэн гэж хэлж болно. Ноён Обама автобус хөлөглөн АНУ-ын төв болон баруун мужуудаар явж ажлын байрыг нэмэгдүүлэх стратеги төлөвлөгөөгөө танилцуулж байна. Америкийн анхны хар арьст ерөнхийлөгч Айва мужид очин сонгогчидтойгоо уулзалт хийжээ. Тэрбээр “Бид хөдөө орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх төлөвлөгөөнөөсөө 2 дахин их ажлын байр нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Ажил олгож байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг хайж олох хэрэгтэй” гэжээ. Обама 2008 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нутгийн иргэдтэй уулзаж, тэдэнтэй хамт үдийн зоог барьж байсан нь Айва мужид мөн давтагдсан байна. Обама төв мужуудаар аялан эдийн засгийн бодлого хөтөлбөрөө иргэдэд танилцуулж явах зуур Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Массачусетс мужийн захирагч асан Мит Ромний сонгогчидтой уулзалт хийж Обамагийн бодлогыг хүчтэй шүүмжилсэн байна. Мит Ромний “Ноён Обама төвийн мужуудаар 2 хоног автобусаар аялаад өнгөрсөн 2.5 жилийнхээ эдийн засгийн алдаатай бодлогыг яаж залруулж, хүмүүсийг яаж ажилтай болгох гэж байгаа нь тодорхойгүй байна. Обамаг харахад баяр ёслолын байдалтай тансаг автобусаар аялж зугаалж байна. Хэрэв Обама сонгодсоноосоо хойш өнгөрсөн 2.5 жилд эдийн засгийн зөв бодлого явуулсан бол автобуусаар явж хийсэн ажлаа сурталчлах шаардлагагүй байсан. Хүмүүс аяндаа мэдэх байсан. Обама одоо хийсэн ажлаа зөвтгөж, дахин ерөнхийлөгч болохоор санаархан тансаг автобусаар зугаалж явна” гэж шүүмжилсэн байна. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Вит Перри Айва мужийн сонгогчидтой уулзаж Обамагийн засаг захиргаа болон холбооны нөөц хөрөнгийн үргүй зарцуулалтыг шүүмжилсэн байна. Тэрээр “Хэрэв Обама холбооны нөөцийн хөрөнгийг одооноос ирэх сонгууль хүртэл бодлогогүй үрлэгэн зарцуулсаар байх юм бол бидний ирээдүй бүрхэг болно. Ялангуяа эдийн засгийн энэ хүнд цаг үед Обама улс төрийн шоу хийх нь зохимжгүй. Бид улам л хоосрох болно” гэсэн байна. Бүгд найрамдах намын нэр дэвшигичид одоогийн эрх баригчдын хэт үрэлгэн мөнгөний бодлогыг шүүмжилж байсан бол нэр дэвшигч Мишел Бакман арай өөр сонгуулийн шоу сэджээ. Тэрбээр Дэлхийн Рокн Роллын хаан асан Элвис Преслийд төрсөн өдрийн мэнд хүргэе гэсээр автобуснаасаа бууж иржээ. 8 дугаар сарын 16енд Рокн Роллын хааны 76 насны ой тохиосон юм байна. Мишел Бакман “Бүгдээрээ Рокн Роллын хаан асан Элвис Преслийгийн төрсөн өдрийг тэмдэглэхийн сацуу АНУ-ыг эргэж хөл дээр нь босгож, хөгжлийн зөв голдрилд нь оруулахын төлөө нэгдэж байгаа баяраа бас тэмдэглэцгээе” хэмээжээ. Сонгодог улс төрийн систем, орчин үеийн электронжсон ил тод, шударга сонгууль явуулж чаддагаараа дэлхийд гайхагддаг АНУ-ын намуудын дотоод дүрмийн дагуу сөрөг хүчний намаас 10 орчим нэр дэвшигч марафоноор өрсөлдөж намын гишүүдээсээ сонгогддог. Тэднээс хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч цааш өрсөлдөж дахин намын гишүүдийн саналаар сонгогдож ялсан нь одоогийн өрөнхийлөгчтэй өрсөлддөг. Сонгууль ирэх жилийн 11-р сард болно.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш